Tuesday, April 24, 2012

Monday, April 16, 2012


Geree sanahui
Ooriin medelgui
MIAT iin huvaari

Lol..
Udiin tsaigaar lag haikudav..

MIAT iin nislegiin too arai Olon bsan Bol..
Iim ued l moritoi ch boloosoi gej bodogdohim bna shuu da..

Sunday, April 15, 2012

найгахуй


гэр дүүрэн хавар..ирж яваа цаг...үдийн амттай нозоорол..найган бүжигч сандал дээр,шүгдэн гийн ертөнцөд...монгол үндэстэн нэг сайн зохиолчтой болжээ гэх иткюл инюмшил....энэ бүхэн хуви хэмжээгээрээ нийлээд,,сайхан сайхан...

Saturday, April 14, 2012

budag

эмэгтэй хүн, нэг нүүрийг будахад хичнээн олон төрлийн зүйл хэрэглэнэ бэ тэ??яг одоо ажиллаж байгаа төсөл минь нэгэн гоо сайхны компаний ажил юм..өчигдөр анхны уулзалт болсон чинь надад мэдэж байгаа зүйл алгаа....эрхбиш уруулын будаг, пүүдр , сромуусны будгийн зориулалтыг нь мэдэх юм.цааш нь паг...өчигдөр ажил тарсаны дараа их дэлгүүрийн гоо сайханы тасаг дээр очиж мэдлэгээ гүнзгийрүүлэв...хүн нь гайхсан байхаа..энэ нэг хар юм юугаа хийгээд энүүгээр эргэлдээд байна гээд..

гэхдээ бодоод үзэхээр хөгжилтэй ч юм шиг..нүүрэн дээрээ ондоо хүн зурчаад энэ би гээд яваад байхаар...хөөрхий эрчүүд, байгалаас заяасан ганцхан хувилбараараа үзэж тарахаас ондоо аргагүй..

Friday, April 13, 2012

юун гуя

пий , манайх шар палаажтай хүүхэдээ бариад хорицсийм уу??
хэдэн он бэ? гдг шиг али өчигдөр болоод өнгөрсөн хэрэгийг сая ажилын нойлд хэдэн хором ажил пялж мэдээ гүйлгэхдээ олж мэдэб...

юм юм л болох нь дээ..

юун гуя (би аваагүй)?гэдэг шиг энд хүн барихад тэнд бөөн хүн хөөрцөглөж хамгаалж давхих нь инээдтэй санагдав...ядахнаа баривчлагдсан хүн нь ядуу ард байгаад түүнийг өмгөөлсөн бол хүнийх нь хувид ч , улс төрчийинх нь хувид ч хүндэтгэхсэн...Нэг улс орныг олон жил хаанчилсан хэмжээгүй эрхэт хаан хүнийг барихад матрын нулимс цувуулах нь ..гуяны үлгэрээс ондоо юуг ч эс санагдуулна..

Sunday, October 02, 2011

10.2

амидрал, толгой эргэм хурдан , сонирхолтой ,сонирхолтойд нь үрчлээгүй мөлгөр тархи минь ядрам, майжиг хөл минь цуцам, угаас цөөн хэдэн үг маань улам цаашаагаа шигдэм, 10 аад настай байхдаа үзээд өнгөрүүлчихсэн үеийнхтэйгээ төстэй байдалаар элдэв хэрэггүй зүйлд санаа автан, өсвөр нас ингэж 2 удаа ирнэ гэж байх аа?> жигтэй юм , хачун юм, хэмээн халит өөрийгөө баясгаастай, гэбч зарим нэг хүний оношилсоноор бол , юун өөрийгөө 10 аад настантай зүйрлээд өөд нь татацсийн, наадхыг чинь цэвэршилт гэдий,дунд насны хямрал ч гэж хэлнэ, чам дээр халит эрт явагдаж байна гсн ...нн .. хмм,,муусайн юмнууд(по г оруулав)...

гадаа сайхан намар эхлэж байна..сайхан даа..халуун зуныг пиавны хүчинд л даваб шүү..энэ умдаан байгаагүй бол би гэдэг хүн яах байсийм бгаамм..тэгээд арзайгаад л нэг юм явах л байсан байх л даа(арзайлгадаг үстэй ч юм чиг энэ тэр гэж битгий асуугаарай..аа, бас нүцгэн байхыг минь битий хараарай♬)

сүүлд тааралдсан 2 гайгүй, 1гайтай залуугийн зураг оруулчий..

нүднийхээ дор мэнгэтэй энэ залуу хөөрхөн байна уу??хэд хоногийн өмнө нэг зогсоо баранд орсон чинь ингээд мах шараад өөдөөс байн байн хөөрхөн хараад би юун юм идэхтэй манатай..харц тулгарч бантаж эргүүтэж бадайрч...дахиад очоё гсн ичээд очиж чадкү байгаа...:)миний сонирхол нэг иймэрхүү..

Энэ хүнийг Эрдэнэ гэнэ гдг шиг бүгдээрээ таних байх..Асано Таданобу..Бодров ын Монгол гээд нөгөө дуулиантай кинонд тоглодог жүжигчин ...саяхан Токио гэйм шоу 2011 рүү ажилын шугамаар очисон чинь, Сэга гийн нэг тоглоомны нээлтэнд оролцож байж таараад, бараг л 5 м ийн зайнаас хайртай жүжигчинээ халиах завшаан...юун ажил мажил ёо чи дуугай байжээ дэх үү?? энэ тэр гээд хамт явж байгаа хүнээ хүлээлгэж байгаад асар идэвхитэй харав...юу яриад байсаныг ни ч сайн сонссонгүй..хэхэ...харахаас хазахын заяа байхгүйм даа гээд том том санаа алдаастай...нэг иймэрхүү..

саяны Токио гэйм шоу дээр нэг залуу ийм подоолк өмсөцсөн зогсож бсан..「япон найз охинтой болмоор байна дэх үү??」...

P.S..зориг агсан өнгөрөөд 13 жил болсон байшдэ..яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Монголд буусан чинь, зурагтаар энэ аймшигтай мэдээ явж байж билээ...тэр өдөр өчигдөрхөн юм шиг л санагдах юм..ум мани бад мэ хум..

Sunday, May 08, 2011

somewhere

нэг л мэдэхэд 5 сар гараад 3/1 ийг нь туулчихсан? байх юм..энэ эрчээрээ бол нэг л мэдэхэд бб миний бие 83 тай , амандаа нэг шүдтэй, толгойндоо 5 хан үстэй, босдогггүй бообтой өвээ/эмээ болчихсон суух нь ээ..

зозо, энэ ч яахаб..

гэв гэнэтхэн л орж явчихсан завгүй амидралын завсараар хэд гурван кино үзэв...кино тэатрын харанхуй танхимд дэлгэц ширтээд сууж байх тэр агшин яг одооны миний хувид хамгийн жаргалтай мөч болж байх шиг байна...

өнөөдөр зорин зорин байж, Софиа Коппола найруулагчийн SOMEWHERE г үзэв..кино нь бүхэлдээ болохоороо нэг л юм дутуу санагдаад байх боловч , уртаар санаа алдмаар , дахин дахин санаа алдмаар гоё хэсэг олонтой кино байв... Строкс ын энэ дуу кинонд зохино гэж ванлий ванлий...


гснээс somewhere, someone, somethingгсн тодорхойгүй төлөвийн үгс яахлаараа ингэтлээ сэтгэл хөдөлгөнө бэ??